Унагалдай сургууль — 50%-ийн хөнгөлөлт
Гишүүдийн хүүхдүүд Унагалдай хэл, соёлын сургуулийн хичээлд 50%-ийн хөнгөлөлттэй хамрагдана. Бүртгэл, төлбөрийн дэлгэрэнгүйг холбоо мэдээлнэ.

ГИШҮҮНЧЛЭЛ · AMGEF
Хамтдаа илүү хүчтэй, илүү ойр байя
AMGEF — Францын Гранд Эст бүс дэх Монголчуудын Холбоо нь монголчуудынхаа харилцаа холбоо, эв нэгдлийг бэхжүүлэх, Монгол хэл, соёл, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, Монгол, Франц хоёр орны соёлын солилцоог дэмжих зорилготой ашгийн бус холбоо юм.
Гишүүн болох нь зөвхөн нэгэн холбоонд бүртгүүлэхээс илүү утгатай. Та хүүхдүүдийнхээ ирээдүй, хамтын дурсамж, монголчуудынхаа нэгдэлд бодит хувь нэмэр оруулна.
Гишүүдийн хүүхдүүд Унагалдай хэл, соёлын сургуулийн хичээлд 50%-ийн хөнгөлөлттэй хамрагдана. Бүртгэл, төлбөрийн дэлгэрэнгүйг холбоо мэдээлнэ.
Гишүүд Шинэ жил, Наадам зэрэг зарим арга хэмжээнд 30–50%-ийн хөнгөлөлт эдэлнэ. Арга хэмжээ бүрийн үнэ, мэдээллийг бүртгэл нээгдэхэд зарлана.
Цасны баяр, зуны аялал, зугаалга, гэр бүлүүдийн уулзалт зэрэг үйл ажиллагаанд нэгдэж, хүүхдүүдээ үе тэнгийнхэнтэй нь нөхөрлүүлэн, шинэ танилуудтай болоорой.
Монголчуудынхаа төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө сайн дурын ажилд оролцож, мэдлэг туршлагаа хуваалцан, хамтын санаачилгыг бодит ажил болгоход өөрийн хувь нэмрээ оруулаарай.
Доорх таван талбарыг бөглөнө үү. Гэрийн хаяг заавал бөглөх шаардлагагүй.