АМРАЛТЫН ӨДРИЙН МОНГОЛ СУРГУУЛЬ · REICHSTETT

Унагалдай

Монгол хэл, өв соёлоо хамтдаа сурч, хойч үедээ өвлүүлнэ.

AMGEF-ийн санаачилгаар Унагалдай сургууль Reichstett-д үйл ажиллагаагаа дахин эхлүүллээ.

Францад өсөж буй монгол хүүхдүүд эх хэлээ тогтмол сурах, Монголын түүх, соёл, уламжлалтайгаа ойр байх, бусад монгол хүүхдүүдтэйгээ хамтран суралцах орчныг бүрдүүлэх нь сургуулийн гол зорилго юм.

Унагалдай сургуулийн нээлтийн өдөр хүүхдүүд, эцэг эх, багш нар хамтдаа
Унагалдай сургуулийн нээлтийн өдөр · Reichstett.
23хүүхэд нээлтийн хичээлдээ оролцлоо
2026үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн он
Reichstettхотод үйл ажиллагаагаа явуулж байна

ШИНЭ ЭХЛЭЛ

Унагалдай сургууль дахин нээгдлээ

Нээлтийн өдөр 23 хүүхэд хичээлдээ оролцлоо.

Унагалдай сургуулийн шинэ эхлэл баяр хөөр, догдлол дүүрэн сайхан өдөр боллоо. Сургуулийн нээлтийн хичээлд нийт 23 хүүхэд хүрэлцэн ирж, монгол хэл, эх хэл, өв соёлоо суралцах хүсэл эрмэлзэлтэйгээр хичээлдээ идэвхтэй оролцлоо.

Хүүхдүүдээ дэмжиж, эх хэл, соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх хүсэлтэйгээр хүрэлцэн ирсэн нийт эцэг эх, гэр бүлүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна.

Хүүхэд бүрийн эх хэлээ сурах хүсэл, эцэг эх бүрийн дэмжлэг, багш нар болон хамт олны хичээл зүтгэл нь Унагалдай сургуулийн цаашдын хөгжлийн хамгийн чухал түшиг байх болно.

Бяцхан сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
Унагалдай сургуулийн нээлтийн хичээлд оролцож буй хүүхдүүд, гэр бүлүүд
Нээлтийн хичээлд хүүхдүүд, эцэг эхчүүд хамтдаа оролцов.

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ

Бид юу сурах вэ?

Унагалдай сургууль нь зөвхөн хэлний хичээлээр хязгаарлагдахгүй. Хүүхдүүд Монгол хэлээ хэрэглэж, өв соёлоо танин мэдэж, өөр хоорондоо харилцаж, Монголтойгоо холбоотой байх орчныг бүрдүүлэхийг зорьдог.

01

Монгол хэлээр уншиж, бичих

Хүүхдийн нас, түвшинд тохируулан монгол хэлний унших, бичих чадварыг шат дараатай хөгжүүлэх.

02

Ярианы хэл

Монгол хэлээр ярилцах, өөрийн бодлоо илэрхийлэх, өдөр тутмын хэрэглээг нэмэгдүүлэх.

03

Монголын түүх, соёл, уламжлал

Монголын түүх, ёс заншил, баяр наадам, уламжлалт соёлыг хүүхдүүдэд сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэх.

04

Бүтээлч, хамтын үйл ажиллагаа

Хүүхдүүд хамтдаа тоглох, бүтээл хийх, дуу, шүлэг, урлаг болон бусад танин мэдэхүйн үйл ажиллагаанд оролцох.

ХАМТЫН ОРОЛЦОО

Гэр бүлүүдийн хамтын оролцоо

Сургууль бол зөвхөн хүүхдүүдийн хичээллэх газар биш.

Унагалдай нь Францад амьдарч буй монгол гэр бүлүүд хоорондоо уулзах, танилцах, туршлага солилцох, хүүхдүүддээ эх хэл, өв соёлоо хамтдаа өвлүүлэх орон зай байхыг зорьж байна.

  • Хүүхдүүдийн идэвхтэй оролцоо
  • Эцэг эхчүүдийн дэмжлэг
  • Багш, сайн дурынхны оролцоо
  • Монгол нийгэмлэгийн хамтын ажиллагаа

УНАГАЛДАЙН ТҮҮХ

Өмнөх туршлагаасаа үргэлжлүүлэн хөгжинө

Унагалдай сургууль анх 2019 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, Страсбург болон Мюлуз орчимд монгол хүүхдүүдэд зориулсан хэл, соёлын хичээлүүдийг зохион байгуулж байсан.

2019–2021 оны хугацаанд нийт 20 гаруй хүүхэд сургуулийн үйл ажиллагаанд хамрагдсан бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас хичээл түр зогссон.

Өнөөдөр энэ туршлага дээрээ тулгуурлан Унагалдай сургууль Reichstett-д шинэ үеийн сурагчидтайгаа үйл ажиллагаагаа дахин эхлүүлээд байна.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ

Сургуулиа хамтдаа хөгжүүлнэ

Эх хэл

Хүүхэд бүр Монгол хэлээ сурах, хэрэглэх боломжтой байх.

Өв соёл

Монголын түүх, зан заншил, өв уламжлалаа мэддэг, хайрладаг шинэ үеийг дэмжих.

Хамтын оролцоо

Хүүхэд, эцэг эх, багш, сайн дурынхан хамтран сургуулиа хөгжүүлэх.

Холбоо

Францад өсөж буй хүүхдүүдийг Монгол хэл, соёл болон Монгол нийгэмлэгтэй нь холбоотой байлгах.

УНАГАЛДАЙТАЙ НЭГДЭХ

Сургуульдаа хамтдаа хувь нэмрээ оруулъя.

Хүүхдээ Унагалдай сургуульд хамруулах, багшлах, сайн дурын ажилд оролцох эсвэл сургуулийн үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

AMGEF — Association de la Mongolie du Grand-Est en FranceБидэнтэй холбогдох