УРЬДЧИЛСАН · БАТЛАГДААГҮЙ

2026–2027 оны үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө

AMGEF нь Монгол хэл, соёлын боловсрол, уламжлалт баяр, спорт, гэр бүлийн хамтын үйл ажиллагааг дэмжихээр дараах арга хэмжээнүүдийг төлөвлөж байна.

01

2026 оны 12 сар · урьдчилсан

Унагалдай сургуулийн хүүхдийн шинэ жил

Унагалдай сургуулийн бяцхан сурагчдад зориулсан анхны шинэ жилийн баярыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүүхдүүддээ баярын уур амьсгал мэдрүүлж, хамтдаа дурсамж бүтээн, монгол хүүхдүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой.

Унагалдай сургуулийн тухай
02

2027 оны 2 сар · урьдчилсан

Унагалдай сургуулийн Цагаан сарын золголт

Хүүхдүүдэд Цагаан сарын утга учир, идээ ундаа засах ёс, ахмад настнаа хүндэтгэн золгодог уламжлал зэргийг танилцуулж, Монголын соёл, зан заншлыг хамтдаа суралцах боломж бүрдүүлнэ.

Унагалдай сургуулийн тухай
03

2027 оны 2 сарын сүүл · урьдчилсан

Гишүүдийн цасны баяр

Гишүүд, гэр бүлүүд байгальд хамтдаа цагийг өнгөрүүлж, бие биетэйгээ танилцан, хүүхдүүд хамтдаа тоглож нөхөрлөх уулзалт, зугаалгыг төлөвлөж байна.

04

2027 оны 4 сар · урьдчилсан

AMGEF-ийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн

Өмнө нь зохион байгуулж байсан тэмцээнийг сэргээн, гишүүдийн оролцоо, багийн уур амьсгал, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихээр төлөвлөж байна.

05

2027 оны 5 сар · урьдчилсан

Унагалдай сургуулийн Үсэглэлийн баяр

Монгол цагаан толгойгоо сурч, анхан шатны унших, бичих чадвар эзэмшсэн хүүхдүүдийн хөдөлмөр, амжилтыг тэмдэглэх сургуулийн баярыг төлөвлөж байна.

Унагалдай сургуулийн тухай
06

2027 оны 6 сар · урьдчилсан

Эх үрсийн баяр

Унагалдай сургуулийн сурагчид болон тэдний гэр бүлүүдэд зориулсан баяр, хамтын үйл ажиллагаагаар хүүхдүүддээ баяр баясгалан бэлэглэх зорилготой.

Унагалдай сургуулийн тухай
07

2027 оны 6 сарын сүүл · урьдчилсан

Зуны зуслан эсвэл гишүүдийн аялал

Боломж бүрдвэл Монгол ахуй, соёлыг танин мэдүүлэх долоо хоног орчим зуны зуслан зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэрэв зуслангийн нөхцөл бүрдэхгүй бол гишүүд болон гэр бүлүүдийн богино хугацааны зуны аялал, зугаалгыг сонгоно.

08

2027 оны 7 сар · урьдчилсан

Наадам

Монголын үндэсний баяр, өв уламжлал, үндэсний спорт, соёлыг монголчууд төдийгүй франц иргэд болон бусад үндэстний хүмүүст таниулах олон нийтийн арга хэмжээг зорьж байна.

09

2027 оны 9 сар · урьдчилсан

Унагалдай сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт

Зуны амралтын дараа сургалтаа үргэлжлүүлж, өмнөх хичээлийн жилийн туршлагад тулгуурлан Монгол хэл, соёлын боловсролыг хүүхдүүдэд улам хүртээмжтэй хүргэхийг зорьж байна.

Унагалдай сургуулийн тухай

Манай арга хэмжээний эцсийн товыг цаг тухайд нь мэдэхийг хүсвэл amgef.org сайтыг дагаж, AMGEF-ийн үйл ажиллагаанд нэгдээрэй.

Гишүүн болох хүсэлт илгээх