AMGEF — Association de la Mongolie du Grand-Est en FranceНэгдсэн хурлын зар

НЭГДСЭН ХУРАЛД УРЬЖ БАЙНА

AMGEF холбооны нэгдсэн хурал

Grand Est мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй нийт Монголчууд та бүхнийг 2026 оны 10-р сарын 11-ний Ням гарагт болох AMGEF холбооны нэгдсэн хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХУРЛЫН ЗОРИЛГО

Холбооныхоо цаашдын чиглэлийг хамтдаа ярилцана.

Энэ удаагийн хурлаар холбооны өнөөгийн үйл ажиллагаа болон цаашдын зорилго, чиглэлийн талаар нээлттэй ярилцаж, Grand Est дахь Монголчуудынхаа санал бодол, хэрэгцээ шаардлагыг сонсохыг зорьж байна.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

Хурлын үндсэн хөтөлбөр

  1. 01

    AMGEF холбооны өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг танилцуулах

  2. 02

    Холбооны цаашдын зорилго, хийх үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, хэлэлцэх

  3. 03

    Grand Est дахь Монголчуудын санал бодол, хүсэлт, санаачилгыг сонсох

  4. 04

    Холбоонд шинээр гишүүн элсүүлэх

  5. 05

    Холбооны үйл ажиллагаанд тууштай хамтран ажиллах хүмүүсийг оролцуулах

  6. 06

    Нарийн бичгийн дарга болон санхүү хариуцсан ажилтныг сонгон, томилох

  7. 07

    Цаашдын хамтын ажиллагаа, зохион байгуулалтын талаар санал солилцох

ХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Сонирхож буй Монгол хүн бүрт нээлттэй.

AMGEF бол цөөн хэдэн хүний бус, Grand Est дахь Монголчуудын оролцоо, санал санаачилгад тулгуурлан хөгжих холбоо байхыг зорьж байна.

Тиймээс холбооны гишүүн эсэхээс үл хамааран сонирхож буй Монгол хүн бүр хүрэлцэн ирж, өөрийн санал бодол, санаачилгаа хуваалцан, цаашдын үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Асуух зүйл байвал бидэнд бичээрэй
🇲🇳

Хамтдаа ярилцъя.

Хамтдаа шийдье.

Хамтдаа хөгжье.