Боловсрол · Соёл

Унагалдай сургууль 2026 онд үйл ажиллагаагаа сэргээн эхлүүллээ

AMGEF холбооны дэргэдэх Унагалдай Монгол хэл, соёлын сургууль 2026 онд Рейхштетт хотод үйл ажиллагаагаа сэргээн эхлүүлж, хүүхдүүддээ эх хэл, өв соёлоо өвлүүлэх сургалтаа үргэлжлүүлж байна.

Унагалдай сургуулийн дахин нээлтэд оролцсон хүүхэд, эцэг эх, багш нарын хамтын зураг
Унагалдай сургуулийн нээлтийн өдөр · Рейхштетт, 2026 он

Францын Гранд-Эст бүс нутгийн Монголчуудын холбоо (AMGEF)-ны дэргэдэх Унагалдай Монгол хэл, соёлын сургууль 2026 онд Рейхштетт (Reichstett) хотод үйл ажиллагаагаа сэргээн эхлүүллээ.

Анх 2019 онд байгуулагдсан тус сургууль нь Франц улсад өсөж торниж буй Монгол хүүхдүүдэд эх хэлээ сурах, үндэсний түүх, соёл, уламжлалаа танин мэдэх боломж олгох зорилготой юм.

Сургуулийн үйл ажиллагаа 2019–2021 онд Страсбург болон Мюлүз хотуудад хэрэгжиж байсан бөгөөд цар тахлын үеэр түр завсарласны дараа 2026 онд дахин сэргэжээ.

Сургуулийн дахин нээлтийн арга хэмжээнд 23 хүүхэд болон тэдний гэр бүл оролцсон бол өдгөө 30 хүүхэд бүртгүүлэн суралцаж байна.

Унагалдай сургууль нь Монгол хэлний унших, бичих, ярих чадварыг хөгжүүлэхээс гадна хүүхдүүдийг үндэсний өв соёлтой нь ойртуулж, гэр бүлүүдийн хоорондын харилцаа, нөхөрлөлийг дэмжихийг зорьдог.

Энэхүү сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй эцэг эхчүүд, багш нар, сайн дурын оролцогчид болон дэмжигч байгууллагууддаа AMGEF холбооны зүгээс талархал илэрхийлье.

Эх хэлээ өвлүүлж, өв соёлоо түгээж, ирээдүй хойч үеэ хамтдаа дэмжицгээе.

Унагалдай сургуулийн тухай

Сүүлийн үеийн мэдээ

Бүх мэдээг үзэх ↗
Hakuho Cup – EURO 2026 тэмцээний зурагт хуудас
Спорт · Олон нийтийн арга хэмжээ

Монгол үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах III тэмцээн Мюлүз хотод амжилттай болж өндөрлөлөө

2026 оны 11 дүгээр сарын 7–8-нд Францын Мюлүз хотод Монгол үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах “Hakuho Cup – EURO 2026” III тэмцээн зохион байгуулагдлаа. AMGEF холбоо тус арга хэмжээнд уригдан оролцов.

Үргэлжлүүлэн унших
← Мэдээ рүү буцах